Монгол улсын хамгийн шилдэгт орох байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нэг дороос…

Бумбат Алтай ҮЦК

1991 онд Монгол Улсад Хөрөнгийн зах зээл үүссэн үеэс хойш 28 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй ууган компанийн хувьд бид өнгөрсөн хугацаанд компанийн удирдлага, менежментийн стратегийн хүрээнд үйл ажиллагаагаа тогтмол өргөжүүлэн тэлсээр Монголын хөрөнгийн зах зээлийн тэргүүлэгч компаниудын нэг болж чадсан билээ. Энэ бүхнийг манай компанийн үйлчилж буй харилцагчдын тоо, үнэт цаасны арилжааны хэмжээ, гаргасан үнэт цаасны тоо, татан төвлөрүүлсэн үнийн дүн, санхүүгийн чадвар, тогтвортой үйл ажиллагаа, харилцагчиддаа үзүүлдэг үйлчилгээний төрөл зэрэг олон үзүүлэлтүүд илтгэдэг.

Манай компаний үндсэн үйл ажиллагааны нэг болох брокерийн үйлчилгээг ард иргэд, хөрөнгө оруулагчдад ойртуулах, тэдгээрийг үнэт цаасны зах зээлийн арилжаанд саадгүй оролцох нөхцлийг бүрдүүлэх, зах зээлийн шинэ соргог мэдээллийг цаг алдалгүй хүргэх, ард иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх үүднээс Монгол улсын томоохон хот суурин газруудад салбар нэгжээ байгуулах бодлогыг баримтлан одоогийн байдлаар Улаанбаатар хот болон 2 аймагт 2 салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа ба дотоод, гадаадын нийт 80 орчим мянган харилцагчдад үйлчилгээ үзүүлдэг билээ. 2014-2018 онд харилцагчдынхаа тоог 55,8 мянгаар нэмсэн ба МҮЦБ болон МХБ-р гарсан IPO, FPO бүрт захиалга оруулан салбарын хөгжлийг дэмжин ажилладаг ба Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ өндөр ТОР-10 компанийн тоонд тогтмол багтаж “Grand Bull Awards 2018”-ийн ТОР-5 шилдэг компанийн нэгээр тодорч байсан билээ.

Холбоо барих

7011-2166

Чингэлтэй дүүрэг Самбуугийн гудамж 4-р хороо хот айл 16/б байр 21 тоот 976

info@bumbat.mn

http://bumbat.mn/

Фэйсбүүк

Цахим данс систем: http://dbx.bumbat.mn/