Монгол улсын хамгийн шилдэгт орох байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нэг дороос…

Би Ди Сек ҮЦК ХК

Бидний тухай

Эрхэм зорилго:

“Үндэсний үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалт, санхүүгийн цогц үйлчилгээгээр дэмжих, олон улсын стандартад нийцсэн, санхүүгийн зах зээлд тэргүүлэгч компани болох”

Урт хугацаанд:

“Олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулах, Үндэсний томоохон хувьцаат компаниудыг шинээр бий болгох”

Дунд хугацаанд:

“Үндэсний томоохон үйлдвэрлэгчдийг дэмжих, Олон улсын хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулах, МХЗЗ-д оролцогчдын хүрээг нэмэгдүүлэх”

Богино хугацаанд:

“Гадаад харилцааг өргөжүүлэх, Үнэт цаасны арилжааг идэвхижүүлэх, Компанийн боловсон хүчнийг чадваржуулах, Харилцагчдыг хөрөнгийн зах зээлийн мэдээгээр найдвартай хангах”

“БиДиСЕК ҮЦК” ХК-ИЙН ТҮҮХ, ЗАХ ЗЭЭЛД ЭЗЛЭХ БАЙР СУУРЬ

Манай компани нь Монгол Улсад Хөрөнгийн зах зээл үүссэн 1991 оноос хойш 25 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй анхны мэргэжлийн компаниудын нэг юм.
Бид 2006 онд Монголын хөрөнгийн биржид нийт 10 сая ширхэг хувьцааг гарган компанийн хэлбэрийг өөрчлөн биржид бүртгэлтэй хувьцаат компани болсон бөгөөд 2008, 2015 онд тус тус нэмэлт хувьцааг гарган олон нийтэд санал болгосон.
“БиДиСЕК ҮЦК” ХК нь Санхүүгий Зохицуулах Хорооноос олгодог Андеррайтер, Брокер Дилер, Хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 2007 онд авснаар Монгол улсад анхны үнэт цаасны бүх төрлийн үйлчилгээ үзүүлэгч үнэт цаасны компани болсон.
Өнгөрсөн хугацаанд компанийн удирдлага, менежментийн стратегийн хүрээнд үйл ажиллагаа тогтмол өргөжин тэлж байгаа ба дээрх хугацаанд бид Монголын хөрөнгийн зах зээлийн тэргүүлэгч компани болж чадсан. Энэ бүхнийг манай компанийн үйлчилж буй харилцагчдын тоо, үнэт цаасны арилжааны хэмжээ, гаргасан үнэт цаасны тоо, татан төвлөрүүлсэн үнийн дүн, санхүүгийн чадвар, тогтвортой үйл ажиллагаа, харилцагчиддаа үзүүлдэг үйлчилгээний төрөл зэрэг олон үзүүлэлтүүд илтгэдэг.
Манай компаний үндсэн үйл ажиллагааны нэг болох брокерийн үйлчилгээг ард иргэд, хөрөнгө оруулагчдад ойртуулах, тэдгээрийг үнэт цаасны зах зээлийн арилжаанд саадгүй оролцох нөхцлийг бүрдүүлэх, зах зээлийн шинэ соргог мэдээллийг цаг алдалгүй хүргэх, ард иргэдийн хөрөнгийн зар зээлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх үүднээс Монгол улсын томоохон хот суурин газруудад салбар нэгжээ байгуулах бодлогыг баримтлан ажиллаж байна.

Одоогийн байдлаар бид Улаанбаатар хот болон 8 аймагт 10 салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа ба дотоод, гадаадын нийт 190 орчим мянган харилцагчдад үйлчилдэг Монгол улсын хамгийн өргөн брокерийн сүлжээг бий болгоод байна.
Бид 2007-2013 ондуудад МХБ-ийн үнэт цаасны нийт гүйлгээний 27-91%-ийг дангаараа гүйцэтгэсэн ба 2012 онд хамгийн өндөр буюу үнэт цаасны гүйлгээний 91%-ийг дангараа хийж гүйцэтгэсэн байна.
Монголын хөрөнгийн биржид шинээр болон нэмэлтээр хувьцаа гарган татан төвлөрүүлсэн санхүүжилтийн 65%-д, нээлттэй компанийн бондын 36%-д нь андеррайтерийн үйлчилгээ үзүүлэн ажилласан.
Манай компани хувьцаат компанийн хувьд компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэх, ил тод нээлттэй тайлагналын тогтолцоог нэвтрүүлэх, хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдад компанийн үйл ажиллагааны талаарх тайлан мэдээллийг тогтмол хүргэж ажилладаг ба Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ өндөр ТОР-10 компанийн тоонд тогтмол багтаж ирсэн.

Холбоо барих

7555 1919

info@bdsec.mn

https://www.bdsec.mn/

Фэйсбүүк

Он цагийн хэлхээс
1991 он: Төв аймгийн иргэдийн өмч хувьчлалын тасалбарыг бүртгэх, бичилт хийх зорилгоор Монголын Хөрөнгийн Биржийн харъяа Баяндөхөм брокерийн пүүс анх Зуунмод хотод байгуулагдсан.
1995 он: Үнэт цаасны арилжааны хоёрдогч зах зээл эхэлсэнээр Баяндөхөм пүүс нь брокер, дилерийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий бие даасан хуулийн этгээд болон зохион байгуулагдсан.
1997 он: Улаанбаатар хотод анх удаа салбараа нээсэн.
1998 он: Компанийн төв оффисыг Улаанбаатар хотод шилжүүлэн “БиДиСЕК” ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
2000 он: Засгийн газрын бондын томоохон дилер болсон.
  МХБ-ийн гишүүн компаниудын дунд Гүйлгээний дүн болон бусад шалгуур үзүүлэлтээр эхний 10-т ордог үнэт цаасны компани болов.
2002 он: Монголын Хөрөнгийн Биржийн шалгуураар анх удаа “Тэргүүний Үнэт Цаасны Компани”-иар шалгарав.
2003 он: МХБ-ийн Үнэт цаасны 2001 дэх удаагийн арилжаагаар гүйлгээ болон бусад үзүүлэлтээр тэргүүлэв.
2004 он: Анх удаа компанийн бондыг амжилттай зуучлан борлуулав.
2005 он: “БиДиСЕК” ХХК нь андеррайтерын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос авч, Монголын анхныIPO-г амжилттай гүйцэтгэв.
2006 он: Зохион байгуулалтын хэлбэрээ өөрчлөн олон нийтэд хувьцаагаа санал болгон арилжаалж “БиДиСЕК” Хувьцаат Компани болсоноор олон нийтэд нээлттэй цорын ганц брокерийн компани болсон.
  МХБ-д бүртгэлтэй Монгол орны салбар бүрт өөрсдийн үйл ажиллагаагаа явуулдаг 25 компанийн эдийн засгийн үзүүлэлтийг үндэслэн “BDS Index” тооцож эхлэв.
2007 он: Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж 2006 онд төрсөн 50,000 хүүхдэд үнэ төлбөргүйгээр “Женко Тур Бюро” ХК-ийн хувьцааг эзэмшүүлэв.
  Хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч хөрөнгө оруулалтын зөвлөх, андеррайтер, брокер, дилерийн үйл ажиллагааг цогцоор нь үзүүлэх эрх авсан анхны компани болсон.
2008 он: Нийт 6 компани шинээр үнэт цаас гаргасны 2 компанийг, 3 компани нэмэлт үнэт цаас гаргасны 2 компанийг нь тус тус гаргаж нийт 7,1 тэрбум төгрөгний санхүүжилт татан төвлөрүүлсэн.
2009 он: Хувьцаат компанийн засаглалыг сайжируулах, компани болон төсөл хэрэгжүүлэгч нарт хэрхэн хямд өртгөөр хөрөнгө оруулалт босгох, хөрөнгийн бирж дээр хэрхэн амжилттай арилжаа хийх талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх зорилготойгоор Хөрөнгө Оруулалтын Зөвлөхийн Үйлчилгээг шинэчлэн нэвтрүүлсэн.
  Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих зорилготой "Ногоон IPO" хөдөлгөөнийг санаачлаж, ногоон үйлдвэрлэл эрхлэгч хувьцаат компаниудыг жижиг зээл, эргэлтийн хөрөнгөөр дэмжихээр сан байгуулан ажиллажэхэлсэн.
2010 он: Компанийн гүйцэтгэсэн нийт гүйлгээний хэмжээ 100 тэрбум төгрөгөөс давав.
  Орхон аймгийн харилцагчдад брокерийн үйлчилгээ үзүүлэх тендерт оролцож, өөрийн салбарыг Эрдэнэт хотод байгуулав.
2011 он “Шарын гол” ХК, “Силикат” ХК-ийн нэмэлт хувьцаа, “Жаст Агро” ХХК-ийн ММБ бондыг зах зээлд амжилттай гаргаж шаардлагатай хөрөнгийг татан төвлөрүүлсэн.
  Дорнод аймгийн Сайншанд хотод өөрийн салбараа нээн ажиллуулав.
2012 он “Э-Транс Ложистик” ХК-ийн хувьцааг олон нийтэд гаргаж 0.92 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлсэн.
  Монголын хөрөнгийн биржийн арилжааны 91% -ийг дангаар хийж гүйцэтгэсэн.
2013 он “Хай Би Ойл” ХК-ийн хувьцаанд хөрвөх бонд, “Шарын гол” ХК “Нако түлш” ХК-ийн нэгдэх үйл ажиллагааг амжилттай хийж гүйцэтгэсэн.
  Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд өөрийн орон нутагдах 8 дахь салбараа нээн ажиллуулав.
2014 он “БиДиСЕК” ХК нь СЗХ-ноос нэмэлт хувьцаа гаргах зөвшөөрлийг авав
  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зөвлөхийн тендерт шалгарч зөвлөхөөр ажиллаж байна.
  Монголын Хөрөнгийн зах зээл дээр анх удаа 1000 хүнийг хамруулсан сургалтыг зохион байгуулав