Танилцуулга
“Таны төлөө бид” эмнэлэг эмэгтэйчүүдийн өвчний үзлэг, оношлогоо зөвлөгөө өгөх, эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр анх 1993 онд байгуулагдсан болно. 1996 онд “Таны төлөө бид” ХХК болж 1997 оноос 10 ор бүхий хэвтэн эмчлүүлэх тасаг ажлуулан үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг ханган, эмчилгээ үйлчилгээнийхээ чанарыг дээшлүүлэхэд цаг ямагт анхаарч ажилласны үр дүнд 1998 онд “ нийслэлийн найдвартай түнш” байгууллага болсноос хойш тогтмол баталгаажуулан ажиллаж байна.