Topaz эмнэлэг

Тус эмнэлэг нь 2014 оны 6-р сард мэс засал, гэмтэл согог засал, гэмтлийн дараах нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг авсан.

Алсын хараа: Монгол Улсын тархи-мэдрэлийн мэс заслын хувийн хэвшлийн жишиг эмнэлэг болох.

Эрхэм зорилго: Орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурлан, нарийн мэргэшсэн эмч мэргэжилтнүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн түргэн шуурхай хүргэнэ.

Бидний уриа:

Эрүүл биед саруул ухаан оршино.

Үйл ажиллагаа:

Нийт 1341.4 м2 талбайтай, 7 давхар барилгад 40 ортой эмчилгээний тасаг, оношилгооны 5 кабинет, нөхөн сэргээх эмчилгээний 1 кабинеттай үйл ажиллагаа явуулж байна.

Манай эмнэлэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи, чанар аюулгүй байдлыг хангаж, 2015 оны 12 сарын 23-нд Эрүүл Мэнд Спортын Яамаас  МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ-ийн батламжаа гардан авсан.

 

Манай эмнэлэг нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Даатгуулагчийг урамшуулах эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах эрүүл мэндийн байгууллагыг сонгох журам”-д заасан шалгуур үзүүлэлтийг хангаж, урамшууллын үзлэгийг зохион байгуулах гэрээтэй ажиллаж, нийт 30 даатгуулагчийг хамруулсан байна.

 


 

 

“ТОПАЗ” эмнэлэгт ЭМД-аараа хэвтэн үйлчлүүлэх боломжтой боллоо.

ТОПАЗ мэс заслын эмнэлэг дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна. Зөвхөн улсын эмнэлэгт эрүүл мэндийн даатгалаар үйлчүүлдэг байсан үе ард хоцорчээ.

Та өөрийн эрүүл мэндэд тулгарсан асуудлаа мэргэжлийн эмч, сувилагч нарт даатган сэтгэл амар үйлчлүүлэхийг хүсдэг л биз ээ. Тэгвэл таны эрүүл энхийн манаанд ТОПАЗ эмнэлгийн хамт олон мэргэжлийн түвшинд үйлчилж байгааг дуулгахад таатай байна.

ТОПАЗ мэс заслын эмнэлэг нь 2014 оны 6-р сард дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл согог засал, гэмтлийн дараах нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Одоогоор нуруу нугасны мэс засал болон тархи, цөс, эмэгтэйчүүд, түрүү булчирхай зэрэг хагалгааг амжиллттай хийсээр байна.

Тус эмнэлэг нь 2015 онд Магадлан итгэмжлэгдэж, 2017 оны 1 дүгээр сарын 27-нд Эрүүл мэндийн даатгалд хамрагджээ

Эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийн тухайд: ХБНГУ, ОХУ, БНСУ, БНХАУ үйлдвэрлэсэн тархи, нуруу, нугасны болон дурангийн, гэмтэл согогийн мэс заслын иж бүрдэл, рентген аппарат /C-АRM/-аар бүрэн хангагдсан байна.

 


 

Гадаад хамтын ажиллагаа: 

-БНПУ-ын “САМО Полска” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд тус эмнэлэг нь Итали улсын “САМО СпА” компаний хиймэл үе, протез, имплантийг нийлүүлэх Монгол дах дистрибютор байгууллагаар ажиллах юм.

-БНСУ-ын Часэн уламжлалт эмнэлэгтэй хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурж, Часэн эмнэлгийн үндсэн “брэнд” эмчилгээ болох нурууны дискний өвчнийг анагаах мэс заслын бус арга, хөдөлгөөнт зүү эмчилгээний чиглэлээр хамтран ажиллах, эмч, мэргэжилтнүүдийг сургахаар болсон байна.

"Топаз" эмнэлгийн мэргэжлийн өндөр чадвар, дадлага туршлагатай эмч нар үйлчлүүлэгч та бүхнийг эрүүл саруул амьдрахад тань туслаж, дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ үйлчилгээг үзүүлэх болно. 

 


 

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://topazhospital.mn/ хуудсаар зочлон авах мөн 89114515 утсаар мэргэжлийн эмчтэй холбогдон мэдээлэл авах боломжтой.

Холбоо барих

70000533

89114515

Улаанбаатар хот, БГД, 5-р хороо, 10-р хороолол, Энхтайваны гудамж, 84-р байшин

info@topazhospital.mn

http://topazhospital.mn/

Фэйсбүүк

Topaz эмнэлэг

“ТОПАЗ” ЭМНЭЛЭГТ ХИЙЖ БУЙ НУРУУНЫ “PITBULL”  БЭХЭЛГЭЭТ

 МЭС ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ТАНИЛЦУУЛГА

PITBULL гэдэг нь нэмэлт төхөөрөмжийн тусламжтайгаар сээр, бүсэлхий, ууц нурууны сегментийн тогтвортой  байдлыг  хангахад  зориулагдсан, нурууны нугалмын хөл хэсгийг оролцуулахгүйгээр арын сэртэн хооронд бэхэлдэг нэмэлт бэхэлгээ юм. Энэ нь олон улсын стандартаар батлагдсан, хүний биед хор нөлөөгүй болох нь батлагдсан титан буюу Ti-6Al-4V Ell –ээр хийгддэг байна.

ТОПАЗ ЭМНЭЛЭГТ ХИЙЖ БУЙ “L’DISQ”  ЭМЧИЛГЭЭНИЙ ТАНИЦУУЛГА

L’DISQ – радио давтамжит, өндөр үелзэл бүхий эрчим хүчийг ашиглан, мэс засал хийлгүйгээр нурууны дискийн ивэрхийг нөхөн сэргээж, хэвийн байдалд оруулан, нугас, мэдрэлийн дарагдлыг чөлөөлдөг, хамгийн сүүлийн сонгомол эмчилгээний арга юм.