Монгол улсын хамгийн шилдэгт орох байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нэг дороос…

Эхлэл бренд

Танилцуулга 

 

Эхлэл Брэнд ХХК нь анх 2007 онд Мэдээлэл технологийн EHLEL.COM вэб сайт байдлаар үйл ажиллагаа эхлүүлж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж өсөлтийн түвшингээ жилээс жилд өндөр хувиар хадгалж чадаж байгаа Монголын компани юм. Бид бүхний эрхэмийн эрхэм зорилго нь Монголыг илэрхийлэх Дэлхийн брэндийг бий болгох гэсэн энгийн тодорхойлолт болно. Өөрөөр хэлбэл Toyota, Samsung, Tesla, Ford, Microsoft зэрэг Дэлхийд танигдсан алдартай брэндүүд нь ямар нэгэн байдлаар улсынхаа нэрийг дам илэрхийлж байдаг. Нэгэн цагт Дэлхийг байлдан дагуулж байсан ард түмэн өнөөдөр Дэлхийн бизнесийн өрсөлдөөнд ямар нэгэн байдлаар оролцох ёстой, тодорхой хэмжээний амжилт заавал үзүүлэх ёстой гэсэн чиг хандлага нь бид бүхний эрхэм зорилго гэж ойлгож болно.
Дэлхийд өрсөлдөх чадамжыг бүрэн хангасан Монголын компаниудын Эхлэл нь байхын бэлэгдэж Эхлэл хэмээх 5 хан үсэгтэй нэрийг өгсөн нь ийм учиртай болно.

 

Мэдээж Дэлхийн хэмжээний бизнес хийхийн тулд барааны тэмдэг, патент бусад эрх зүйн акт бичиг баримтын бүрдэл нэн чухал бөгөөд энэ утгаараа бид бүхэн "Ehlel" хэмээх энэхүү 5 үсэг бүхий нэрийг АНУ, ОХУ, КАЗАКСТАН, БНХАУ, СИНГАПУР, ЕВРОПЫН ХОЛБООНЫ УЛСААД, МОНГОЛ улсад албан ёсоор бүртгүүлээд байгаа бөгөөд холбогдох бичиг баримтыг та бүхэн энэхүү вэб сайтаас үзэх боломжтой. 
Өнөөдрийн байдлаар Эхлэл Брэнд ХХК нь Монгол улсын 21 аймагт 900 илүү тооны гэрээт салбарууд болон БНХАУ-н Гуанжоу хот, АНУ-ын Виойминг мужид албан ёсны охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бид бүхний үйл ажиллагааны үндсэн чиглэл нь жижиг хэмжээний цахилгаан бараа үйлдвэрлэх, брэнд бий болгох, жижиг хэмжээний цахилгаан барааг олон улсын тавцанд худалдаалах юм. Үүний зэрэгцээгээр Мэдээлэл технологийн сургалтын байгууллага, Санхүү хөрөнгө оруулалтын байгууллагуудыг тодорхой хэмжээнд удирдан зохион байгуулдаг болно.  
Та бүхэндээ компанийн холбогдох зарим мэдээллийг дэлгэрэнгүйгээр үзүүлж байна.


Компанийн нэр: Эхлэл Брэнд ХХК
Хамаарах улс: Монгол улс
Үүсгэн байгуулагч: Чимидгочоогийн Батзаяа
Регистрийн дугаар: 6442323
Төв компанийн хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо Юнескогийн гудамж Юнион Бюлдинг А-801
Утас: +976 7500-2979
Хувьцаа эзэмшигчидийн тоо: 6
Дансны мэдээлэл: Хаан банк 5129056021
Ерөнхий захирал: Ч.Батзаяа
Дэд захирал: Э.Тэмүүжин, П.Баярмагнай, Ч.Соронзонболд
Эхлэл Брэнд ХХК - н хараат болон охин компаниуд:
- Эхлэл Электроникс ХХК
- Эхлэл Бизнес ХХК
- Эхлэл Мотивац ХХК
- Эхлэл Академи ТББ
- БНХАУ Гуанжоу хотын Эхлэл ХХК
- АНУ-ын Эхлэл Корпораци 
- Энэтхэгийн их сургуулийн Монгол дахь төлөөлөгч
- Гуанжоу хотын их сургуулийн Монгол дахь төлөөлөгч
- Амжилт кибер Бүрэн дунд сургууль зэрэг 9 тооны охин болон хараат компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна. 
Мөн уг компани нь БНХАУ-н Alibaba групптэй дотоод нийлүүлэгчийн гэрээ байгуулсан анхны Монгол компани гэдгээрээ онцлог түүхтэй түүчээ байгууллага билээ.
Эх орны хөгжил энгийн зүйлээс Ehlel-тэй. 
Та дэмж, бид бүтээе.

Холбоо барих

976 7700-2979

Монгол улс Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1-р хороо Юнескогийн гудамж Юнион А-801

support@ehlelmail.com

http://www.ehlel.com/

Фэйсбүүк

Эхлэл бренд

Эхлэл бренд
Эхлэл бренд
Эхлэл бренд
Эхлэл бренд
Эхлэл бренд
Эхлэл бренд
Эхлэл бренд

Эхлэл бренд
Эхлэл бренд
Эхлэл бренд
Эхлэл бренд
Эхлэл бренд

Эхлэл бренд

Эхлэл бренд