ЭРХЭМ ЗОРИЛГО
Дүүргийн хэмжээнд нийтийн Биеийн тамир, спортыг хөгжүүлэх, бодлогын асуудлыг зохицуулж, мэргэшлийн удирдлагаар хангах, биеийн тамир спортын үйлчилгээг иргэдэд хүргэж, Нийслэл, Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтын холбогдох заалтуудыг бүрэн хэрэгжүүлж, үндэсний болон дэд хөтөлбөрүүдийн бодит мэдээллээр хангах, ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалан ажиллана.
ЧИГ ҮҮРЭГ
- Ард иргэд, хүүхэд залуучуудын эрүүл аж төрөх ёсыг төлөвшүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэн хөгжүүлэх
- Дүүргийн хэмжээнд нийтийн биеийн тамирыг хэгжүүлэн, түгээн дэлгэрүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх
- Спортоор хичээллэгчдийн таатай нөхцөл бололцоог хангаж өгөх
- Тамирчдын ур чадварыг дээшлүүлэх
- Тамирчдын бэлтгэлжилт, дасгалжилтын түвшинг тодорхойлон амжилтыг ахиулах.
- Тив дэлхийд өрсөлдөх тамирчдыг бэлтгэн гаргах
БҮТЭЦ, ОРОН ТОО
Манай байгууллага нь Дүүргийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/148 тоот захирамжаар бүтэц, орон тоог 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан. Одоогийн байдлаар Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч-1 , мэргэжилтэн -2, арга зүйч-1, нягтлан бодогч-1, бичиг хэрэг, архивын эрхлэгч-1, нярав-1, үйлчлэгч-2, жижүүр -4 гэсэн 13 ажилтан албан хаагчдийн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.