Монгол улсын хамгийн шилдэгт орох байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нэг дороос…

Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль

НИЙГЭМ, СЭТГЭЛ СУДЛАЛЫН ДЭЭД СУРГУУЛЬ

Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуульСургуулийн эрхэм зорилго: Нийгмийн хөгжилд өндөр оролцоотой, хүнлэг, ёс суртахуунтай мэргэжилтэн бэлтгэнэ.

Эрхэм хүндэт Танд энэхүү танилцуулга очих өдрийн мэнд хүргэе! Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн багш, удирдлагууд “Оюутан бол дүүргэх ёстой сав биш, дүрэлзэх ёстой бамбар” хэмээн үзэж тэдэндээ үйлчлэх, хамтран ажиллах сэтгэл, зүтгэлээр ажиллаж байна. Бид оюутнаа  хэрэглэгч хэмээн дээдэлж, тэдний  эрэлт, хэрэгцээг хангасан, оролцоонд түшиглэсэн сургалт явуулж байна. Оюутан бүр сургуулиа төгсөхдөө мэргэжлийн үнэт цэнээ сайтар ойлгосон, өөрийгөө бүрэн таньсан “Сайн байна уу амьдрал минь” гээд ажил, амьдралын хаалгаа итгэлтэй татан орох нэгэн болж төлөвшдөг. Олон зуун төгсөгч маань эх орныхоо өнцөг булан бүрт амжилттай ажиллаж, амьдарч байгаад сургууль нь бахархдаг юм шүү.

Хүндэтгэсэн: Захирал доктор Ч.Базар




МАНАЙ СУРГУУЛИЙН ДАВУУ ТАЛ:

  • Монголын сэтгэл судлалын Загалмайлсан эцэг, Доктор, профессор Д.Санжжав үүсгэн байгуулсан, БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай ууган хувийн дээд сургуулиудын нэг
  • Монголын их, дээд сургуулиудын консорциумын гишүүн
  • Төгсөгчдийн 60 гаруй хувь нь БНСУ, БНХАУ, Япон улсын их, дээд сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан болон одоо суралцаж байгаа
  • Улаанбаатар хотын төвд байршилтай, тохилог сургалтын болон дотуур байртай
  • Багш нарын 30 гаруй хувь нь доктор, докторант бөгөөд онол-дадлага хосолсон, оюутны оролцоог дэмжсэн сургалттай
  • БНСУ, БНХАУ-ын их дээд сургуультай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг

Оюутан бүр суралцах хугацаандаа 2 удаа мэргэжлийн чиглэлээр дадлага хийдэг бөгөөд ажлын байрны зуучлалыг явуулдаг.


    


МАНАЙ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ОРЧИН:

  • 10000 гаруй ном, хэвлэмэл материал бүхий Электрон номын сан, тухлаг уншлагын танхим
  • Тохилог хичээлийн танхим, өндөр хурдны интернэт бүхий компьютерийн лаборатор
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний болон Солонгос улсын соёлын төв
  • Тохилог фитнэсс клуб болон Урлагийн заал
  • Тухлаг зоогийн газартай. 

Холбоо барих

11-301489

99098741

Улаанбаатар, Баянгол дүүрэг. 4-р хороо, Нарны зам 16/4. Гермес төвийн баруун талд

https://www.facebook.com/Universityofsociologyandpsychology/

Фэйсбүүк

БЭЛТГЭДЭГ МЭРГЭЖЛИЙН ДАВУУ ТАЛ

Сэтгэл судлал:

  • Монголд төдийгүй дэлхийд  хамгийн хэрэгцээтэй 5 мэргэжлийн нэг болох Сэтгэл судлаачийг 23 дахь жилдээ бэлтгэн төгсгөж байна.
  • Суралцах хугацаандаа Сэтгэл зүйн зөвлөгөөний чиглэлээр олон нийтийн байгууллага болон хэвлэл  мэдээллийн хэрэгсэлтэй хамтарч ажилладаг.
  • Дадлага хийх хугацаандаа ажлын байраа олдог бөгөөд сургууль зуучилдаг.

Нийгмийн ажил:

  • Нийгмийн ажилтан бэлтгэж буй 20 гаруй жилийн туршлагатай.
  • Суралцах хугацаандаа нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын үйл ажиллагаа тогтмол зохион байгуулдаг.
  • Хичээлийн хөтөлбөрт сэтгэл судлалын хичээл түлхүү ордог.
  • Ажлын байр хангалттай бөгөөд сургууль зуучилдаг.

Бага ангийн, Цэцэрлэгийн, Түүх, нийгмийн ухааны багш:

  • Хамгийн их эрэлт, хэрэгцээтэй мэргэжил бөгөөд төгсөөд ажлын байр бэлэн.
  • Суралцах хугацаандаа БНСУ болон дотоодын цэцэрлэгт дадлага хийдэг.

Солонгос хэлний орчуулагч:

  • Олон салбарт хөрвөн ажиллах боломжтой чадварлаг орчуулагч болно.
  • Суралцах хугацаанд нь Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (топик)-т  бэлтгэдэг.
  • Солонгос хэл дээр бичигдсэн  мэргэжлийн ном, сурах бичгээр бүрэн хангагдсан.
  • Ажлын байр хангалттай, оюутан байхдаа ажлын санал маш их хүлээн авдаг.
  • Гадаадад, БНСУ-д магистр,  докторт суралцахад 80-100% тэтгэлэг авах боломжтой.


Бизнесийн удирдлага /Нягтлан бодогч, маркетинг/:

  • Онол, дадлага хосолсон сургалттай.
  • Дадлагажих хугацаандаа ажлын байраа олдог бөгөөд сургууль зуучилдаг.
  • Солонгос, Англи хос хэлтэй төгсдөг.

ТЭТГЭЛЭГ, ХӨНГӨЛӨЛТ

  • Элсэлтийн шалгалтын оноо 800 бол урилгаар суралцана.
  • Олон улсын болон улс, аймаг, нийслэлийн олимпиадад түрүүлсэн бол эхний жил сургалтын төлбөрийг 100 % хөнгөлнө.
  • Урлаг, спортын улсын чанартай уралдаанд түрүүлсэн бол сургалтын төлбөрийн 30 % хөнгөлнө.  
  • 5, 6 улирал дараалан онцсайн суралцсан бол сургалтын төлбөрийн 50 % хөнгөлнө. .
  • 7,8  улирал дараалан онцсайн суралцсан бол сургалтын төлбөрийн 100 % хөнгөлнө.  
  • Дотоодын болон гадаадын тэтгэлэг өгнө.
  • Хөрөнгө оруулагчийн болон Захирлын нэрэмжит тэтгэлэг олгоно.